У.Цогтбаяр: Хадгаламж банкны 14,2 тэрбум төгрөгөөр казино тоглож байсан этгээдүүд төрийн алба хашиж байна
Оны өмнө Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Гэвч тэдний жагсаал үр дүнгээ төдийлөн сайн өгч чадалгүй энэ онтой золгож байна. Тус жагсаалыг манлайлан оролцож буй жүжигчин У.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа Хадгаламж банкны 14,2 тэрбум төгрөгөөр казино тоглож улсад болон татвар төлөгчдөд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэцэг нарын баримтыг дэлгэжээ.
Тэрээр “Хэрэг хийсэн л бол цаг хугацаа хамаарахгүй шийтгэлээ хүртдэг байх ёстой. Олон улс ийм л байдаг. Хэрэг хуучрахгүй.Одоогоос 13 жилийн өмнө Хадгаламж банкны 14,2 тэрбум төгрөгөөр казино тоглож улсад мөн татвар төлөгчдөд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашсаар л” хэмээн бичжээ.