Ц.Даваасүрэн: Одоогоор сайд болох санал ирээгүй байна
МАН Дөрвөн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулаад буй. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Надад одоогоор сайд болох санал ирээгүй. Хэвлэл мэдээллээр л намайг сайдын суудал горилж байна гэж мэдээлээд байна. Тийм зүйл яриагүй” хэмээв.