Г.Тэмүүлэн: Би боомтын сайдаар ажиллах саналаас татгалзсан

МАН Дөрвөн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулаад буй. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлсэн.

Энэ талаар төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, “МУ-ын Ерөнхий сайд надад боомтын сайдаар ажиллах санал тавьсан. Миний хувьд цаашид шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсвийн шинэчлэлт, хяналт хариуцлагыг энэ ондоо багтаж сайжруулах зорилготой ажиллаж байгаа. Тиймээс тус саналаас татгалзсан” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *