С.Чинзориг: ЭМ-ийн сайд заавал эрүүл мэндийн салбарын хүн байх албагүй

МАН Дөрвөн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулаад буй. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Ерөнхий сайд надад ЭМ-ийн сайдаар ажиллах санал тавьсан. Би өөрөө энэ салбарын хүн биш учраас бодож үзээд хариугаа хэлнэ гэсэн. Гэхдээ, сайд бол улстөрийн албан тушаал. Сайн менежерийн л хийх ажил. Заавал ЭМ-ийн сайд эрүүл мэндийн салбарын хүн байх албагүй” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *