“Бэрэн групп“ ХХК-ийн Б.Мөнхтөр 130 гаруй сая төгрөгөөр казино тоглосон нь дансны хуулгаар нотлогджээ
Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд “Бэрэн групп” ХХК-ийн чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр хурал даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс эл компанийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрөөс Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг өгсөн билээ.
Харин эл мэдээллийг Б.Мөнхтөр өөрөө үгүйсгэсэн юм. Тэгвэл дансны дэлгэрэнгүй хуулгаар Макаогийн казинод түүний нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлага гарсан нь нотлогдож байна.