ХӨСҮТ: 575 хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.03.29/ ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 13210 cорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирус илэрлээ. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7589 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4711 болж байна. Өнөөдрийн байдлаар 1693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1416, хүндэвтэр 219, хүнд 29, нэн хүнд 9 хүн байна” гэв.