Пентхаус цувралын сэтгэлд хоногшсон, сэртхийлгэм 7 хэсэг
Солонгос олон анги кинонуудын ихэнх амжилтыг эвдэн, хамгийн их үзэлтийг цуглуулаад буй алдарт Пентхаус цувралын 1 дүгээр бүлэг маргаангүй үзэгчдийг шуугиулж байсан юм. Одоогоор 2 дугаар бүлэг үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ үеэр 1 дүгээр бүлгийн хийц, чанар, зохиолыг магтан шагшрахгүй байхын аргагүй юм.
Тэгвэл 1 дүгээр бүлэг дээр бидний сэтгэлд хоногшсон, одоо ч мартахааргүй санах, бодох бүрт нуруу хүйт оргидог хэсгүүдийг хамтдаа эргэн санацгаая.
1.Жү Дантэ Шим Сү Реоны нөхрийг хөнөөдөг хэсэг
Үзэгчид Жү Дантэгийн харцнаас чөтгөрийг олж харсан анхны үзэгдэл бөгөөд хэдий Шим Сү Реон нөхрийнхөө хүүхдийг тээж байсан ч энэ нь Дантэгийн хорон шуналыг зогсоож чадаагүй юм. Ийн тэрээр нэгнийг нь алж, нөгөөг нь өөрийн болгох төлөвлөгөөгөө хэргэжүүлж буй аймшигт хэсгийг үзэгчид одоо ч мартаагүй биз.
2. Шим Сү Реоны төрсөн охиныг олж мэддэг хэсэг
Бүхий л насаар нь өөрийн төрсөн охиныг хэн гэдгийг мэдэхгүй байсаар, эцэст нь нэг юм олж мэдэх тэр хэсэг. Ядуу тарчиг амьдралаар амьдарч, бусдад дээрэлхүүлэн өссөн хөөрхий охин Мин Сора өөрийнх нь төрсөн охин байсныг олж мэдээд, уйлж буй Шим Сү Реон… Энэ хэсгийг үзээд үзэгчид бүгд түүнтэй хамт гуниглаж бас гайхширч хоцорсон юм.
3. Гү Ху Доны жинхэн зорилгыг олж мэдсэн хэсэг
Амиа алдсан Мин Сора үнэндээ үрчлүүлж очсон гэр бүлдээ ахтай байсан бөгөөд тэр ах нь урлагийн ахлах сургуулийн багш хэмээн дүр эсгэж үүгээр ч зогсохгүйЛоган Лий басйныг олж мэдсэн мөч өө үзэгчид одоо ч мартаагүй байх.
4. Чон Сожин галзууралдаа өөрийгөө бүрэн эзэмдүүлдэг хэсэг
Чон Сожин бүхий л насаа хангалттай байж, аавдаа үнэлэгдэх гэж, бусдыг давж гарах гэж хичээсээр ирсэн ч эцэст нь энэ бүхний гол буруутан нь тэр өөрөө биш, түүний аймшигтай хүчирхийлэгч, хүнлэг сэтгэлгүй аав нь байж таарсныг үзэгчид ухаарсан. Харин насаараа сэтгэл зүйн хязгаарлалтад байсан Сожин аавыгаа үхсэний дараа өөрийгөө чөлөөж, галзууралдаа автсан мэт гайхалтайгаар төгөлдөр хуураа тоглодог хэсэг бий. Үүнийг бид яаж мартах билээ?
5. Мин Сора-ын алуурчныг олж мэддэг хэсэг
Цувралын турш хэн үнэндээ Мин Сораг алсан гэдгийг үзэгчид мэдэлгүй, эргэлзээ таамаг дунд байсаар байсан юм. Харин уг хэсэг дээр хамгийн их сэжиглэгдээд байсан Чон Сожин, Жү Дантэ нар биш Ү Ён Хээ алуурчинбайсныг олж мэддэг. Хэдий тэр тухай таамаглал байсан ч бид энэ хэсэг дээр цочролд орсон биш гэж үү?
6. Шим Сү Реоны үхэл
Логан Лий хэдий бүхнийг орхиод, Америк руу хамт явах сүүлийн саналыг тавсан хэдий ч Сү Реон хүүхдүүдийнхээ төлөө үлдэж, бүхнийг цэгцлэх сонголт хийдэг. Ингээд Жү Дантэд хууртагдан, 2 удаа хутгалуулж, харанхуй өрөөнд нас барах Сү Реоны өмнөөс үзэгчид бүгд гомдол тээн үлдсэн юм. Энэ хэсгийг мартаж чадахгүй нь лавтай…
7. Ён Хээ-ийн үхэл
Хэдий 2 дугаар бүлэг дээр эсэн мэнд гарч ирсэн хэдий ч 1 дүгээр бүлгийн төгсгөлд үзэгчдийг санаа зовнил, гайхшрал дунд нь үлдээсэн, үхэх эсэх нь мэдэгдэхгүй, хүйэн шалан дээрх Ён Хээ. Тэрээр Логан Лийгийн гарт нэгэнт амиа алдсан эсхүл босож ирж чадах эсэхээ үзэгчдэд асуулт чигээр нь үлдээж 1 дүгээр бүлгийг хаасан юм. Энэ хэсэг ч бас хоногшсон хэсэг биш гэж үү?