Хүүхэддээ хандах хандлага тань буруу байгааг илтгэх шинж тэмдэгүүд
Хүчирхийлэл олон янз байдаг. Тэр дундаас сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг олж мэдэх, бусдад мэдэгдэхэд хамгийн бэрх юм. Учир нь бие махбодын хүчирхийлэл тодорхой хэмжээний ул мөр, шинж тэмдэг үлдээж, хохирогч, үйлдэгч аль аль нь нөхцөл байдлыг дүгнэх боломжтой байдаг.
Харин ихэнх тохиолдолд хүн сэтгэл санааны хохирол амссан үедээ, эсхүл хэн нэгэнд сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн үедээ нөхцөл байдлыг бодитоор дүгнэн харж чаддаггүй байна.
Эцэг эхчүүд зарим үед хүүхэддээ буруу аргаар анхаарал тавьж, хор уршиг гарах замаар хайраа илэрхийлдэг. Хэрэв та өөрөө эцэг эх болсон бол, хэрэв таны эцэг эх танд эдгээр үгсээс нийтлэг хэлдэг бол, сэтгэл зүйн хүчирхийлэлийн шинж агууулсан эдгээр өгүүлбэрүүдээс аль болох татгалзахыг хичээж, сануулаарай.
Эмзэг тусахуйц шүүмжлэлүүд
“Чи намхан юм аа, чи бүдүүн байна, үс чинь онцгүй харагдаж байна” гэх мэт гадаад өнгө үзэмжид хандсан шүүмжлэлүүд хүүхдийг өөрийн бие галбир,царай төхөндөө итгэлгүй, сул дорой болгодог. Эцэг эхчүүд хүүхэддээ гадна төрх нь ямар ч бай өөрийгөө хайрлах ёстой гэдгийг ухааруулж байх учиртай.
Шүүмжлэл дагуулсан асуултууд
“Чи яагаад ингэж алхдаг юм бэ, чи яагаад хоолоо ингэж зажлаад байгаа юм бэ, чи яагаад ингэж хачин яриад байгаа юм бэ?” гэх мэт асуултуудыг шууд хүүхдээс асуух нь тэднийг олны дунд өөртөө итгэлгүй, эцэг эхийнх нь өөрсдийн оюун санаанаас үүсгэсэн сул талуудыг нь бусад хүмүүс харахаас айх айдастай болох эрсдэлтэй байна.
Амиа бодсон бодлууд
“Чи өөр ч байсан болоосой, чамайг би төрүүлээгүй байсан бол, чи байгаагүй бол, чи илүү дээр байсан ч болоосой” гэх мэт үгсийг хэлж, зөвхөн өөртөө сайхан нөхцөл бүрдүүлэх, амиа бодсон бодлуудаа илэрхийлэх нь хүүхдийг эдгэрэшгүй шархтай үлдээдэг.
Хүүхдийг ачаа болж буй мэт мэдрүүлэх
“Чамайг өсгөх гэж ядарч байна, мөнгө муутай байна, чамд энэ бүхнийг өгөх гэж их ажиллаж байна” гэх мэт үгс нь хүүхдэд өөрийг нь ачаа тээш болж, амьдралд нь саад тотгор үзүүлж буй мэт мэдрүүлж болзошгүй бөгөөд ингэснээр хүүхэд өөрт нь гарсан хэрэгцээ, шаардлагуудаа эцэг эхдээ уламжлан нөхөхөөс татгалзаж эхэлдэг ба, амьдрах, хөгжих эрх нь зөрчигдөх аюултай юм.
Бусадтай харицуулан шүүмжлэх
“Чи яагаад тэр найз шигээ сайн байдаггүй юм бэ, тэдний хүүхдийг хардаа, тэд чамаас дээр юм” гэх мэт үгсийг их хэлэх нь мөн л хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийдгээр зогсохгүй харьцуулагдаж байгаа тэдгээр хүмүүстэйгээ ч харилцахад нь бэрхшээл гарч, улмаар нийгмийн харилцаанд нь ч сөрөг нөлөө үзүүлэх аюултай аж.
Зүй бусаар дуудан нэрлэх
“Азгүй амьтан, тэнэг, хэнд ч хэрэггүй амьтан” гэх мэтээр хүүхдээ дуудан харьцах нь тэдний сэтгэлийг шархлуулж, мартагдахааргүй шарх үүсгэж байдаг. Үүний оронд тэднийг улам дэмжиж, бахархаж, хайрлаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй.
Орхиж явах тухай байнга ярих
“Би яваад өгнө шүү, өглөө сэрэхэд чинь л би байхгүй болчихсон байна, үүрд яваад өгнө шүү” гэх мэтээр хүүхдээ айлгах нь тэдэнд хайртай хүмүүс нь тэднийг байгаа байдлаас нь болж орхиж магадгүй гэх үргэлжийн айдаст автуулдаг бөгөөд насанд хүрч, хайр дурлалын харилцаанд орохдоо ч хамтрагчаа өөрийг нь орхих вий гэж үргэлж түгшиж байх эмгэгийн эхлэлийг тавьж буй хэрэг юм.
Амлалтаа зөрчих
“Би чамайг дараа тэнд авч очно оо, үүнийг хийвэл тийм зүйл авч өгнө шүү, дараа хамтдаа хийцгээе” гэх мэт үгсийг хэлчхээд дараа нь хэлсэндээ хүрэхгүй байх нь таны хүүхдийг өөртөө болон бусдад итгэх итгэлээ алдахад хүргэдэг. Хэрэв тэд өөртөө зогсохгүй бусдад итгэхээ больчихвол хорвоо дэлхий тэдэнд харанхуй том ангал мэт санагдана.
Эх Сурвалж: psych2go youtube channel
Hinokitiol inhibited PLCОі2, PKC, MAPKs, and Akt in collagen activated human platelets priligy for pe Amazon now has 97, 000 employees and a market capitalization of 142
You may presume that if you have a policy in place to cover healthcare expenses, it includes vision insurance buying priligy online Talk with your healthcare provider before using this product if you are taking lithium