“Фантастик” продакшн дөрвөн жилийн дараа эргэн ирэлт хийлээ
“Фантастик продакшн” шинэ киногоо нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, “Байтаг богд” киноноос хойш дөрвөн жилийн дараа кино театрын дэлгэцнээ эргэн ирж байгаа нь энэ аж.
Энэ намрын тэсрэлт нь “Зура 2: Цурам ажиллагаа” уран сайхны кино байх болно хэмээн тус продакшнаас мэдээллээ. Маргааш албан ёсоор трейлэр нь цацагдах юм байна.