CNN: Тайванийн зэвсэг үйлдвэрлэгч компанийн дэд дарга зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ
Тайванийн Засгийн газрын хяналтад байдаг зэвсэг үйлдвэрлэгч компанийн дэд дарга арлын өмнөд хэсэгт аялж явахдаа зүрхний шигдээсээр нас баржээ.
Тэрбээр өнгөрсөн бямба гаригийн өглөө өмнөд Пинтунг мужийн нэгэн зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олдсон байна. Өдгөө 57 настай Оу Ян Лихсин Чун Шан хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн орлогч даргаар ажилладаг байжээ.
Түүнийг зүрхний шигдээсээр нас барсан болохыг тогтоосон гэж Пинтунг дүүргийн цагдаагийн газрын дэд дарга Ван Чин цун мэдэгдсэн аж. Мөн Оу Янгийн гэр бүлийнхэн түүнийг зүрхний өвчтэй, зүрхний стенттэй байсан гэжээ.
Эх сурвалж: CNN