С.Энхболд: Цар тахлын үед нэг их наяд 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцуулж байна.

“Нэг хаалга” шинжилгээ хийж эхэлснээс хойш аудитын хяналтыг цаг тухай бүрд нь хийж байсан ба цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эдийн засгийн хувьд ч тогтворжиж байгаа тул 2021-2022 оныхтой нэгтгэсэн тайлан мэдээллийг хүргэж байна гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Ковидын үед улсын хэмжнээд 11,2 их наяд төгрөг зарцуулснаас 13,2 хувь буюу 1 их наяд 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн нь хөрөнгө оруулалт, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдсан” гэв.

  • 2020 онд 153,5 тэрбум
  • 2021 онд 681,3 тэрбум
  • 2022 онд 280 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийт улсын төсвөөс болон бусад их хандиваар 1 их наяд 118,8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *