|

Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Тэгвэл үргэлжлүүлэн хорих эсэх саналыг өчигдөр шүүхэд хэлэлцэх байсан ч яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа шүүх хурлыг товлож хэлэлцэнэ гэж байсан юм.

Харин Ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэснээр яллагдагч Ц.Хуланг цагдан хорих эсэхийг хэлэлцэж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Тодруулбал, ТЕГ-ын МШГ-аас Ц.Хуланг ЭХ-ийн 19.4-1 зааснаар гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *