УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томиллоо
Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр “бүл нэмжээ”.
Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар М.Батболдыг томилсон байна. Тэрбээр Орфей театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бөгөөд “Фауст”, “Гэм зэм”, “Опал” жүжгийг найруулсан билээ.
Түүнчлэн Улсын драмын эрдмийн театрын:
- Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа,
- туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нарыг тус тус томилжээ.