Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2023.6.7, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.6.7, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 04.54-20.48
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments