МИАТ компани АНУ-ын Вашингтон, Чикаго хот руу нислэг үйлдэхээр боллоо
МИАТ ТӨХК Аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой болсноо мэдээлэв.
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс (2023.09.06) тийз борлуулалтаа эхлүүлж байна.
Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Туркиш Эйрлайнс компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах боломжтой болж байна.
Өрмийг нь Туркууд авч, хусмыг нь МИАТ авна. B787 авсан зорилго нь энэ л байсан гэж үү
Ацны шууд нислэг байдаг юм. Инчоноор дайраад явсан станбулаар дайраад явсан ялгаа юу байгаа юм эргүү ацнууд сүржигнээ л байсан. Халтар Монголын онгоцыг Америк юу гэж амархан оруулах уу. Хэдэн тирор нь эргүү тэнэгийг нь далимдуулж очоод түйвээгээд байх нь тодорхой байсан.
Шууд нислэг гээд худлаа ярих имаа. Түркээр дайрсан яг адилхан нислэг бнаш дээ чааваас дандаа нэг хачтн хөгиын им хийэ бхийн