ЦЕГ-ын шинэ дарга Т.Сүхболдын “CV”

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдсон Төмөрбаатарын Сүхболдын намтрыг танилцууллаа.

Намтар:

1980 онд Улаанбаатар хотод төрсөн.

1997 онд Нийслэлийн 67 дугаар сургууль

1997 онд Цагдаагийн курс

2005, 2010 онд Цагдаагийн академи

2012 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.

Ажлын байдал:

1998-2001 онд ЦЕГ-ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа

2005-2013 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч

2013-2018 онд Эрүүгийн цагдаагийн газарт эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч

2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байжээ.

Ерөнхий сайд ЦЕГ-ын даргаар шинэ хүн томилогдсонтой холбогдуулж, цагдаагийн албыг шинэчлэх, хүний эрхийг дээдэлсэн залуу манлайллыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments