СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул гол үерийн түвшинг 18 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-ний 08:00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулахад:

Сэлбэ, Тэрэлж зэрэг голуудын голуудын усны түвшин 1-3 см нэмэгдэж, Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 8 см давсан.

Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж үерийн түвшинг 18 см даван үерлэж байна.

Иймд:

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;

Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;

Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;

Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;

Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;

Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;

Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *