“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан утсаар ярих гэж байгаад “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдан амиа алджээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ний туслах ажилтан О нь “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдаж нас баржээ.

Тодруулбал,цагдаагийн байгууллагад долдугаар сарын 23-ны өдрийн 07:40 цагт дээрх  дуудлага, мэдээлэл ирсний дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Урьдчилсан байдлаар ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул зарим ажилчид газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх ба амь хохирогч нь газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдаж, амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *