Нийтийн байранд гал гарч 14 иргэнийг аварчээ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Наадамчдын гудамжинд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:52 цагт очиход 3х5 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 11 дүгээр хороо, Хангай хотхоны зүүн талд агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:24 цагт очиход 20х25 метрийн хэмжээтэй агуулахад үүдний хэсэгт хураалттай шилэн хөвөн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Орхон сум. Энхтал багийн Ноёнхонгор 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 11:20 цагт очиход иргэн О-ийн 6 ханатай гэр, зүйлсийн хамт шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, Зээлийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:24 цагт очиход иргэн Ц-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 5 дугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, Бурхантын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э/65 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ 103-т хүлээлгэж өгсөн байна.