“Бүх оддын тоглолт”-д дуучин Д.Намсрайноров, жүжигчин А.Өнөржаргал, уяач О.Батболд нар зодоглоно

Үндэсний бөхийн “Бүх оддын тоглолт” барилдаан энэ сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болоод буй. Үзэгчдээс хамгийн олон санал авсан 14 бөх “Бүх оддын тоглолт”-д барилдах бөгөөд тэд долоо долоогоороо хоёр багт хуваагдан өрсөлдөх юм. Энэ үеэр холимог оддын барилдаанаас гадна бөхчүүдийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн өчигдөр хоёр багийн ахлагч болон гишүүдийн нэрсийг зарласан юм.

Улсын аварга П. Бүрэнтөгс ахлагчтай баг бүрэлдэхүүнд, Улсын аварга П. Бүрэнтөгс, Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан М. Лхагвагэрэл, Улсын харцага О.Мөнх-эрдэнэ, Улсын харцага С.Сүхбат, Улсын арслан Р.Пүрэвдагва нар байна. Харин Даян аварга Н.Батсуурь ахлагчтай баг бүрэлдэхүүнд, Даян аварга Н.Батсуурь, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын гарьд Ц.Бямба-Отгон, Улсын начин Д.Амарсайхан, Улсын начин Э.Батмагнай, Улсын начин  Э.Сумьяабат нар байгаа юм.

Түүнчлэн, Тус барилдаанд  урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж, хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан Улсын аварга О.Хангай, Улсын харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

О.Хангай аваргын баг бүрэлдэхүүнд, Дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна. Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд, 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна.

Бүх оддын тоглолт” энэ сарын 16-нд монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *