Нийслэлд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ.
Энэ жил хонины махыг 8,900, ямааны махыг 6,700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6,337 тонн махыг нөөцөлжээ. Нөөцийн мах дараах 375 цэгээр худалдаалагдаж байна.