ЦЕГ: Хичээлд амны хаалттай орсны улмаас хүүхэд нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй
ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн.
Тэгвэл зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлсэн ч, биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна.Харин аравдугаар ангийн хүүхдийн хувьд хэвийн байсан ч, тухайн оройдоо нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.
Б.БАЯРТ