Улсын хэмжээнд 3,925,734 мал хорогдсон байна
УОК-оос хаваржилттай холбоотой сүүлийн тоон мэдээллийг өнөөдрийн /2024.03.12/ байдлаар хүргэж байна. Маргааш УОК-оос зудын шинэчилсэн үнэлгээ гарч, олон нийтэд мэдээлнэ.
Өнөөдрийн /2024.03.12/ байдлаар Улсын хэмжээнд 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай байна. Мөн нийт 113,277 км зам гаргажээ. Түүнчлэн цасанд дарагдсан 289 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 146 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нийт 8124 малчин өрх отор, нүүдэл хийжээ. Улсын хэмжээнд 3,925,734 мал хорогдсон байна.