Саид Моллаи “Алтан Медаль”-ийн төлөө барилдана

Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүчээ үзэж эхний барилдаанаар цэвэр давсан тамирчин Саид Моллаи буюу Молом мөнгөн медалийн болзол хангажээ.

Тэрээр хагас шигшээд Австралийн бөх Шамил Борчашвилитэй барилдав. 26 настай австри жүдоч энэ жил Тбилисийн “Их дуулга”-аас мөнгө, 2019 онд Ташкентын гран пригээс хүрэл медаль хүртсэн юм. Эл барилдаанд Моллаи ялж, олимпын аваргын төлөө барилдахаар боллоо.

ДАШТ-ий алт, мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Моллаи дахиад ганцхан ялбал олимпын аварга болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *