СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр зам тээврийн ослоор ЕСӨН ХҮН бэртэж, ХОЁР ХҮН амиа алджээ
Өчигдөр /07 дугаар сарын 05/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 334 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 хүн гэмтэж 1 хүүхэд, 1 том хүн амь насаа алдсан байна. Тухайлбал:
Нийслэлд
- 05:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монгол улсын гудамжны замд жийп автомашины жолооч гэрлийн шон мөргөж жолооч зорчигч 2 хүн гэмтсэн.
- 17:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Тасганы замд том оврын автомашины жолооч нь суудлын 11 автомашин мөргөсөн осол гарч, ослын улмаас жолооч гэмтсэн.
- 20:30 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтсэн.
Орон нутагт
- 15:00 цагийн орчим Говьсүмбэр аймаг Шивээговь сумын нутагт бага оврын ачааны автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
- 18:00 цагийн орчим Дорноговь аймаг Хатанбулаг сумын нутагт уаз фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 5 сартай нярайн амь хохирсон.
- 22:00 цагийн орчим Дорнод аймаг Хэрлэн сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
- 03:30 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт Lexus маркийн автомашин Приус маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас жолооч гэмтсэн.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсний нийслэлд 40, орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.