20-80 насны ДОЛООН хүн коронавирусийн хүндрэлээр нас баржээ

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын эндэгдэл долоогоор нэмэгджээ.

Тодруулбал, халдвар батлагдсанаас хойш

  • 2-7 хоног эмчлүүлсэн 20-40 насны хоёр хүн
  • 7-18 хоног эмчлүүлсэн 60-69 насны таван хүн
  • 7 хоног эмчлүүлсэн 80-аас дээш насны нэг хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн тухайд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээс гадна тодорхой суурь өвчтэй байсан гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 670 болоод байна. Үүнээс 646 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 24 хүнийг хавсарсан өвчин болон бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж буй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *