ЭЕШ-д үнэ төлбөргүй бэлтгэх “Мэдлэгээ хуваалцъя” төслийг МУИС-ийн оюутан, багш нар хэрэгжүүлж эхэлжээ
Монгол Улсын Их Сургууль/МУИС/ 80 жилийн ойгоо тохиолдуулан “Мэдлэгээ хуваалцъя” төслийг эхлүүлжээ.
Төслийн хүрээнд МУИС-д Элсэлтийн Ерөнхий Шалгалтын өндөр оноогоор элссэн суралцагчид, МУИС-ийн профессоруудын хамт Монгол хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг, Физик, Хими, Биологи, Газарзүй, Түүх, Англи хэл, Орос хэл гэсэн 10 чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад туршлага, мэдлэгээ хуваалцаж байгаа юм.
“Мэдлэгээ хуваалцъя” төсөл 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 29-нийг хүртэл долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт үнэ төлбөргүйгээр МУИС-ийн хичээлийн II байранд явагдана.