Зодооны бичлэг хийсэн, хөндлөнгөөс харж зогссон хүүхдэд хариуцлага тооцох ЗААЛТ БАЙХГҮЙ

Зургаадугаар сарын 20-ны өдөр цахим ертөнцөд нэгэн хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг нийтлэгдээд буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.

Эх сурвалжийн мэдээллээр тухайн үйл явдал болох үед долоон хүүхэд байсан бөгөөд хоёр нь бичлэг хийж байжээ. Иргэдийн зүгээс бичлэг хийсэн хүүхдүүдийг зодооныг таслан зогсоогоогүй, харж зогссон гэх шүүмжлэл дагаж буй. Тэгвэл уг асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байна. 2015 оноос дагаж мөрдөж буй шинэчлэн найруулсан хуульд “Зодооныг хөндлөнгөөс харж зогссон, тусламж дуудаагүй, зодооныг таслаагүй хүүхдүүдийг цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэлээр арга хэмжээ тооцох” заалт байхгүй.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *