|

С.Энхболд: “Өргөө” амаржих газрын дэд захирлыг ажлаас нь чөлөөлнө

Өнгөрсөн долоо хоногт “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд түр хугацаанд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг томилоод буй. Тэгвэл өнөөдөр /2022.10.17/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд дээрх асуудалдаа тайлбар өглөө.

Тэрбээр, “Ж.Энхцэцэг захирал яамны харьяанд орж, есөн сар болохдоо ёс зүйгүй үйлдлийг гаргасан. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь айдастай, дарамттай байна. Бидний мэдэгдэж байгаагаар “Өргөө” амаржих газрын дэд захирлын ёс зүйгүй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ бол байж болохгүй үйлдэл. Яамнаас хяналт шалгалт хийхэд камертай өрөөнд оруулж, дарамталсан байна лээ. Цаашид ийм ёс зүйгүй үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Эмч нар хувийн эмнэлэгтэй бол тэндээ ажлын бус цагаар ажиллах ёстой. Ж.Энхцэцэг бас хувийн эмнэлэгтэй. Эмч ажлын цагаар хувийн эмнэлэгтээ ажиллаж болохгүй” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *