СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын мөсөнд автомашинтайгаа цөмөрч орсон иргэдийг аварчээ
Увс аймаг, Хяргас нууран дээгүүр зорчиж явсан суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын мөсөнд цөмөрч орчээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд Хяргас нууран дээгүүр зорчиж явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин /3 том хүн, 5 хүүхэд/ нуурын эргээс 6 км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч /зорчигчид бүгд гарсан/ живсэн байсныг 1 удаагийн шумбалт хийж, 2 цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоосон. 02.12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлнэ. иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд авчран эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.