“KFC”-д хордсон гэх иргэний гомдлоор шалгахад бүтээгдэхүүний дээжээ устгасан байжээ
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай иргэний гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хордсон гэх иргэн эрүүл мэндийн байгуулагад хандаж хордлого гэдгийг албан ёсоор оношлуулаагүй байна.
Шалгалтаар улсын байцаагч 2022 оны наймдугаар сарын 07-ны өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсан боловч үүийг зөрчиж тухайн дээжийг устгасан байжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна.