Монгол охин өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцох эрхээ авчээ
Унгар улсын өсвөрийн шатарчдын АШТ-ий шигшээд 14 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Дебрецен хот /DEAC/ клуб, Champion professional online chess клубийн тамирчин Д.Нандин-Эрдэнэ түрүүлжээ.
Унгар улсын Эгэр хотод өнгөрсөн сарын 23-31-ний хооронд болсон тус тэмцээнд Д.Нандин-Эрдэнэ нэг өргийн өмнө түрүүлэх болзол хангаж аваргалснаар өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авчээ.