МИАТ: Бээжин хот руу өнөөдрөөс эхлэн шууд нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК шууд нислэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд ковид цар тахлын хязгаарлалтын улмаас гурван жил гаруйн хугацаанд завсарлаад байсан БНХАУ-ын Бээжин хотын зорчигч тээврийн нислэгийг өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн эхлүүлж байна.

Тодруулбал, МИАТ ТӨХК нь долоо хоног бүрийн даваа, баасан гарагуудад тус хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ. Тус чиглэлийн нислэгийн тийз 1.208.000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд эрт захиалах тусам илүү хямд байх болно гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments