Сүнсний баярыг үзэн ядаж, хориглосон ч асуудал ШИЙДЭГДЭХГҮЙ
Сөүлийн Итэвонд болсон аймшигтай осол олон залуусын амийг авч одсон нь дэлхий нийтийг цочроолоо.
Хүмүүс ослын шалтгааныг сүнсний баяртай холбож, тус баяраас болсон мэтээр бухимдаж, хориглох ёстой гэх байр суурь илэрхийлж буй.
Гэвч ослын шалтгаан нь ердөө хүмүүсийн хэт бөөгнөрөл байсан бөгөөд сүнсний баярын зан үйлтэй холбоотой ямар ч шалтгаан харагдсангүй.
Өөрөөр хэлбэл олон хүний урсгалыг зохицуулж чадаагүй алдаа гарчээ. Учир нь дэлхий нийтийг уй гашууд автуулсан энэ мэт асуудал өмнө нь хэдэнтээ гарч байв.
Хөл бөмбөгийн тэмцээн, рок концерт, элдэв баяр наадамд хүмүүс гишгэгдсэн, дарагдаж амиа алдсан жишээ олон.
ХАЖ МӨРГӨЛИЙН ҮЕЭР НИЙТ 2241 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Саудын Арабад болдог Хаж мөргөлийн үеэр олон зуун хүн амь насаа алдсан. Шалтгаан нь зарим тохиолдолд мөргөлийн үеийн зан үйлтэй холбоотой ч ихэнхдээ хүний хэт бөөгнөрөл үүссэнээс нэгнээ п дарж амиа алдсан байдаг.
- 1990 оны хаж мөргөлийн үеэр туннель нурж, 1426 хүн амиа алджээ.
- 1994 оны хаж мөргөлөөр 270 хүн амиа алджээ. Мөргөлчид чулуугаар шидэх шашны зан үйлдэж байхдаа шахалцсанаас болсон байна.
- 1997 оны хаж мөргөлийн үеэр халдлага гарч, 370 хүн амиа алджээ
- 1998 оны хаж мөргөлийн үеэр Мина хотноо гүүр нурж, 180 хүн амиа алджээ
- 2001 оны хаж мөргөлийн сүүлийн өдөр 35 мөргөлч амиа алджээ
- 2004 оны хаж мөргөлийн үеэр үймээн үүсч, 244 хүн амиа алджээ
- 2006 оны хаж мөргөлийн үеэр гүүр нурж 364 хүн амиа алджээ
- 2015 оны хаж мөргөлийн бэлтгэлийн үеэр кран нурж 105 хүн амиа алдсан бол чулуу шидэх ёслолын үеэр багана нурж, 717 хүн амиа алджээ.
- 1989 онд Английн Хилсбро хотын хөлбөмбөгийн талбайд олны үймээнээс болж 97 хүн амиа алдаж, 766 хүн бэртжээ
Тэгэхээр Солонгост болсон дээрх осол Сүнсний баярыг үзэн ядах биш зохион байгуулалтад анхаарах нь чухал гэдгийг сануулж байна. БНСУ Сөүл хотын удирдлагууд сүнсний баярыг хориглож болох ч ирээдүйд болох олон хүн цугласан арга хэмжээг бүгдийг нь хориглох боломжгүй юм.
tegeed yaah geed baigaa yum zov geed bgaa yum uu]
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу?
Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу
whatsapp дугаар: +19099134258