Монгол, Энэтхэгийн цэргийн хамтарсан сургуулилалт үргэлжилж байна
Монгол, Энэтхэг улсын цэргийн хамтарсан туршлага солилцох “Нүүдэлчин заан” дадлага сургуулилалт энэ сарын 17-31-ны өдрүүдэд болж буй.
Уг сургуулилалтад манай улсын 70 орчим цэрэг, Жамму, Кашмирын 43 явган цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байна.
Хоёр улсын цэргүүд тэсвэр хатуужлийн бэлтгэл, рефлекс буудлага, жижиг багийн тактик, хадны дасгал сургуулилалт, бие биеийнхээ цэргийн ажиллагааны туршлагыг дээшлүүлэх зэргээр сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Энэ жилийн сургуулилалт уулархаг газар дахь терроризмын эсрэг үйл ажиллагаанд чиглэгдэж байгаагаараа онцлогтой аж.
Өдгөө 15 дахь удаагаа зохион байгуулж буй уг сургуулилалтын хүрээнд Энэтхэгт үйлдвэрлэсэн түргэн тусламжийн хоёр автомашин, өндөр уулын тусгай зориулалтын өвлийн 200 ширхэг хувцсыг манай улсын Батлан хамгаалах яаманд гардуулан өгчээ.