“УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлнэ”

Талбай дээр суулт хийж буй эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлэх болсон талаараа мэдээллээ.

Эмч нарын төлөөлөл “Төсвийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх ямар эмнэлгүүд байгаа, ямар эх үүсвэрээр олгох боломжтой гэдгийг ЭМЯ-наас 15 цагаас өмнө гаргаж өгөхийг шаардаж байна.

Одоогоор 3000 эмч, мэргэжилтнүүд халдвар аваад зарим нь сэхээнд орж, амиа алдаад байна.

Салбарын 30 хувь нь сөхөрч унасны дараа бид суултаа эхлүүлсэн. Халдвартай тэмцэж, тэргүүн эгнээнд ажиллах эмчгүй болоод, цусаар уйлсан ч нэгэнт оройтсон байх вий.

Халдвар авсан эмч, сувилагч, асрагчдад нөхөн олговор өгсөн нь одоогоор байхгүй, тэдэнд үндсэн цалингийн 50 хувь буюу лист л олгож байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *