Дуучин Шакираг орлогоо нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Испанийн шүүхээс шалгаж байна

Дэлхийн алдарт дуучин Шакираг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа бөгөөд хоёр дахь шатны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж Испанийн шүүхээс өнөөдөр мэдэгджээ.

Өмнө нь дуучин Шакираг 2012, 2013, 2014 онд нийт 16.2 сая ам.долларын татварыг төлөх ёстойгоо нуун дарагдуулсан хэмээн буруутгаж шалгаж байв. Тэгвэл тэрбээр 2018 онд мөн татвараа төлөхөөс зайлсхийсэн нь нотлогдож түүнд дахин хэрэг нээж, мөрдөн шалгаж эхэлжээ.

Гэвч Шакирагийн олон нийттэй харилцах төвөөс тус мэдээллийг үгүйсгэж, ямар ч буруугүй хэмээн мэдэгдлээ. Тус төвөөс “Шакира хууль, журмын дагуу татвараа тогтмол төлсөөр ирсэн гэж бид удаа дараа мэдэгдсэн.  Дуучин бүсгүй одоогоор АНУ-ын Флорида мужийн Майами хотод уран бүтээлийн ажилдаа төвлөрөн амьдарч байна. Татвартай холбоотой асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт тэрбээр итгэл дүүрэн бас тайван байна” гэжээ.

 Мөн сүүлийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой ямар нэгэн албан ёсны мэдэгдлийг хүлээж аваагүй хэмээн Шакирагийн хуулийн зөвлөхүүд мэдэгджээ. Гэсэн хэдий ч шүүхээс дуучин Шакира болон түүний санхүүгийн зөвлөх дуучны бодит орлогыг олон жил нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэгт буруутгах хангалттай хэмжээний нотлох баримттай хэмээн маргасаар байна.

Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *