“Мета” компани ажилчдынхаа 15 хувийг цомтгох шийдвэр гаргалаа
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний платформуудын нэг болох “Мета” компани 11,000 ажлын байр буюу хүний нөөцийн 15 хувийг цомхотгох шийдвэр гаргалаа.
Тодруулбал, цар тахлын улмаас дэлхийн нийтээр гар утасны хэрэглээ нэмэгдэж үүнийгээ даган “Мета” компанийн ашиг ч хурдацтай өссөн. Гэтэл хөл хорио цуцлагдаж, хүмүүс буцаад энгийн амьдралдаа шилжих үед хэрэглэгчдийн тоо буурсан байна. Мөн тус компанийн үнэлгээ буурч нэг их наядаас 260 тэрбум ам.долларт хүрч, 70 орчим хувиар буурсан юм.