Дуучин Кэти Перри шүүх хуралд Кэтие Перрид ялагджээ
Дуучин Кэти Перри Австрали гаралтай дизайнер Кэтие Перрид брэндийн нэрийн асуудалтай холбоотой шүүх хуралд ялагдсан байна. Кэтие Перри өөрийн нэрийндор хувцас худалдаалдаг бөгөөд дуучин Кэти Перригийн зарсан бараанууд оюуны өмчид халдсан гэж шүүхэд гомдол гаргажээ.
Баасан гарагт (2023.04.28) шүүгч Кэтигийн 2014 онд Австрали улсад хийсэн аялан тоглолтын үеэр зарсан хувцаснууд Кэтиегийн брэндийн нэрийн эрхэнд халдсан гэж үзсэн байна. Кэтие анх 2007 онд Кэтие Перри нэр дор хувцасны брэндээ эхлүүлжээ. Харин дуучин маань 2008 онд Кэти Перри нэрээр алдарт гарсан. Шүүгч дуучин Кэтигийн эзэмшдэг “Kitty Purry” брэнд дизайнер Кэтиед нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрт хүрсэн байна. Шүүх хуралд ялсны дараа Кэтие “Би дан ганц өөрийнхөө төлөө тэмцээгүй, энэ улсад үйл ажиллагаа явуулдаг маш олон жижиг бизнесүүдийн төлөө тэмцлээ” гэж хэлсэн юм.