Богино банзлыг загварын чиг хандлага оруулж ирсэн Мэри Куант таалал төгслөө
Өнгөрсөн зууны жараад оны загварыг тодорхойлж байсан мэргэжилтнүүдийн нэг, загвар зохион бүтээгч Мэри Куант 93 насандаа Англид таалал төгсжээ. Тэрбээр өмнөд Английн Суррей хот дахь гэртээ амьсгал хураасныг гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна.
Куант 1966 онд Лондон хотын загварын тайзнаа өвдөгнөөс дээш 20 см хүртэл өргөгдсөн хормойтой банзлыг үзүүлсэн. Түүний хувцас загварын чиг хандлагад үзүүлсэн нөлөөг зарим судлаачид Битлз хамтлагийн хөгжмийн ертөнцөд гүйцэтгэсэн үүрэгтэй адилтгадаг.