АНУ тусгаар тогтносон ойн баярын жагсаалын үеэр 6 хүн буудуулж нас баржээ

АНУ-ын Иллиной мужийн “Highlander Park” хотод болсон жагсаалын үеэр зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээсний улмаас 6 хүн нас барж, 24 хүн гэмтсэн байна. Цагдаа нар тус хэргийн сэжигтнээр 22 настай Роберт И Кримог баривчилжээ.

Тус жагсаал 10:00 цагт эхлээд 15 минут өнгөрсний дараа байшингийн дээврээс зэвсэглэсэн этгээд жагсагчид руу буудсан байна. 2022 он гарснаас хойш АНУ-д долоо хоног болгон олныг хамарсан галт зэвсгийн гэм хэрэг болжээ. Зарим жагсагчид бууны дууг салютын чимээ байна гэж андуурсан аж. Иллиной мужийн захирагч Жей Роберт Өнөөдөр галт зэвсгийн талаар ярих өдөр нь биш гэж хэлэх хүмүүс байгаа байх. Гэхдээ үүний талаар ярих өнөөдрөөс илүү дээр өдөр гэж байхгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *