Токио дэлхийн хоёр дахь хамгийн чинээлэг хот болжээ
“Henley & Partners” нэртэй Их Британи фирм дэлхийн улс орнуудын хотуудыг саятны тоогоор эрэмбэлж хэр чинээлэг хот болохыг нь жагсаасан байна. Үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө болон хувьцаа нь нийтдээ 1 сая ам.доллароос их байх гэсэн зүйлсийг саятны шалгуурт оруулжээ.
Энэхүү жагсаалтын нэгт 340,000 саятан амьдардаг тул Нью-Йорк хот орсон бол Токиод 290,300 саятан амьдардаг учраас хоёрдугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Харин тэрбумтнуудын хувьд Токио хот Нью-Йорк болон Бээжин хоттой харьцуулахад харьцангуй бага юм.
“Henley & Partners”-н гаргасан жагсаалт:
- Нью-Йорк
- Токио
- Сан Франциско
- Лондон
- Сингапур
- Лос Анжелес
- Хонконг
- Бээжин
- Шанхай
- Сидней
Эх сурвалж: Asahi Shimbun
Б.БУЯНДОРЖ