Киев: Дайн эхэлснээс хойш ОХУ 12 генералаа алдсан
ОХУ-ын төрийн өмчит телелвиз ахлах генерал Донбасс мужид байлдаж байгаад нас барсан талаар мэдээлсэн байна. Россия-1 суваг мэдээлснээр тус мужийн Украинчуудын эзэмшдэг газар нутаг руу хийсэн дайралтыг ахлаж явахдаа Хошууч генерал Роман Кутузов алагдсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам үүний талаар мэдэгдэл хийгээгүй байна.
Украины зэсвэгт хүчин мөн генерал Кутузовыг байлдаанд алагдсан гэдгийг баталжээ. Орос генералууд цэргүүдийнхээ довтолгоог урагшлуулахын тулд фронт дээр ажиллах болсон. Дайныг холоос бус, фронт дээрээс удирдах нь тэдгээр генералуудыг Украин цэргүүдийн довтолгоонд өртөн, амь насаа алдах магадлалыг ихэсгэж байгаа юм. Одоогийн байдлаар дөрвөн ахлах генерал дайнд нас барсан хэмээн Москвагаас мэдээлжээ. Харин Киевын тал дор хаяж 12 генерал дайнд амь үрэгдсэн хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ