Туркээс эмэгтэй хүний цогцос илгээмжээр хүргэгдэж иржээ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж иржээ.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Турк улсын Станбул хотын “Memorial Sisli” гэх эмнэлгээс эмэгтэй хүний цогцос илгээмжээр хүргэгдэж иржээ. Тус мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, толгойн хэсэгтээ мэс заслын шархтай нас барсан Монгол Улсын иргэн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 37 настай эмэгтэйнх болохыг тогтоогоод байгаа аж.
Талийгаач нь Турк улсад мэс засалд орсон гэх бөгөөд эд мөрийн баримтаар эмчилгээний төлбөрийн баримт, эмчилгээний тэмдэглэл, илгээмжийн баримт зэргийг хураан авчээ. Энэ хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, түүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.