ҮЙЛ ЯВДАЛ: “Эмэгтэй парламентчдын чуулган-2024” болно

Арваннэгдүгээр сарын 4-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. Ажлын хэсгийн хуралдаантай.

10.00-13:00 цагт: “Чингис хаан”-ы музейд: “Эмэгтэй парламентчдын чуулган-2024”-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулна.

11:00 цагт: ЭМЯ-нд: Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

10.00-12:00 цагт: “Арилжааны эвлэрүүлэн зуучлал “WHY MEDIATION”: Канадын сайн туршлага” чөлөөт ярилцлага УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд болно. Утас: 7011-6364.

-Богд хааны ордонд музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тууль хайлна.

12:00 цагт: Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд: МСНЭ-ийн удирлага, төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүхтэй холбоотой хүсэлт өгнө.

Орон нутагт:

-Дундговь аймгийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд Ардын зураач, УГЗ Ц.Байдын “Өгүүлэмж” нүүдлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 11-р сарын 7 хүртэл үргэлжилнэ.

-Дорнод аймагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын байгууллагууд сарын турш үйл ажиллагаа зохион байгуулна.

-Өвөрхангай аймгт: “Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй” соёлын бүтээлч сарын нээлт болно.

Соёл урлаг:

-“Хятад орныг танин мэдэх” ӨМӨЗО-ны соёлын өдрийн нээлтийн ёслол болон бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт болно.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *