Эрдэмтэд “шимэгч” мөөгний зүйлийг олж илрүүлжээ
Эрдэмтэд Amanita groenlandica зүйлийн мөөгийг Хойд туйлын бүс нутагт, харин Acrodontium Antarcticum–г бол яг түүний эсрэг тал болох Антарктидын бүс нутгаас олж илрүүлэн бүртгэж байэнн. Харин судлаачид саяхан үл мэдэгдэх хоёр зүйлийн мөөгийг Кэйрнгорм уулнаас олж илрүүлсэн бөгөөд мөөгийг Squamanita–гийн бүлэгт хамааруулах болсон байна. Кэйрнгорм бол Хойд туйлын өндөрлөг бүс нутгийн уул юм. Бусад мөөгнүүдийн үндсийг өөртөө нэгтгэн авах чадвартай тул тус зүйлийг “шимэгч мөөг” хэмээн нэрлэжээ.
Нөгөө нэг зүйл болох нил ягаан өнгөтэй шүрэн мөөгийг нь мөн энэ уулнаас олж илрүүлсэн байна. Энэ нь Их Британийн өндөр ууланд ургадаг хамгийн ховор төрлийн мөөг юм. Эдгээр зүйлүүдйиг илрүүлсэн төслийг “James Hutton” институт явуулж, зуны турш 73 сайн дурын ажилчид 914,4 метрийн өндөрт орших уулны өөр өөр өргөргүүдээс 200 гаруй хөрсний дээжийг цуглуулахад тусалсан байна. Дараа нь эрдэмтэд хөрсний дээжнээс ДНХ-ийн дарааллыг нь гаргаж авсны үр дүнд 2748 зүйлийн 17000 гаруй мөөгийг бүртгэж авчээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ