Лионел Месси энэ улирлын төгсгөлд Paris St-Germain багийг орхино

Домогт хөл бөмбөгийн тамирчин Лионел месси энэ улирлын төгсгөлд буюу зун Paris St-Germain клубтэй хийсэн гэрээний хугацаа нь дуусахад багаа орхихоо мэдэгдсэн байна. Зарчмын хувьд тэрээр PSG клубтэй дахин нэг жил тоглох тохиролцоонд хүрсэн ч хоёр тал үүнийг баталгаажуулах гэрээнд гарын үсгээ зурахаас татгалзсаар байгаа юм.

Месси тэрхүү багийг санхүүгийн асуудлын улмаас Европын лигийн дээд түвшинд өрсөлдөх чадвартай эсэхэд эргэлзэж байгаа бол PSG клуб шинэ үеийн хөл бөмбөгчдийг сургах хүсэлтэй байгаа аж. Тэрээр 2021 онд тус клубтэй 2 жил тоглох гэрээ хийж дахин нэг жил гэрээгээ сунгах боломжит нөхцөлтэй гарын үсэг зурсан. Гэвч энэхүү боломжит нөхцөлөө ашиглахгүй болсон гэдгийг Мессигийн аав Хорхе Месси PSG клубын зөвлөх Луй Кампост хэдэн долоо хоногийн өмнө мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *