|

Тун удахгүй Илон Маск Твиттерийг худалдаж авна

Илон Маскийн Твиттерийг 43 тэрбум ам.доллароор худалдаж авах  саналыг тус компанийн захирлуудын зөвлөл тун удахгүй хүлээн авж магадгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.Өмнө нь тус компанийн захирлуудын зөвлөл Илон Маск Твиттерийг худалдан авахаас сэргийлсэн арга хэмжээ авсан. Гэвч Твиттерийн хувьцаа эзэмшигч нараас захирлуудын зөвлөлд Масктай хэлэлцэж, саналыг нь хүлээж авах тал дээр ажиллахыг шаардсан байна.

Эх сурвалжууд мэдээлснээр нэгж хувьцааг 54.20 ам.доллароор үнэлж Твиттерийг худалдах тохиролцоонд хүрч магадгүй байгаа аж. Гэвч тохиролцоо эцсийн мөчид цуцлагдаж магадгүй гэдгийг эх сурвалжууд нэмж хэлсэн байна. Маск Твиттерийг худалдаж авах тун ойрхон байгаа гэх мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш  4.5 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *