| |

Долоон сарын өмнө засварласан Дарь-Эхийн зам эвдэрчээ

Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо, “Дарь-Эхийн гудамж”-ны авто замыг засварлаж, өнгөрсөн оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан ч нэг жилийн “нүүрийг үзэлгүй” эвдэрчээ.

Нийслэлийн ачаалал, хөдөлгөөн ихтэй замуудын нэг болох Дарь-Эхийн зам нь жил бүрийн борооноор ус тогтон эвдрэл үүсч, замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг юм. Тиймээс авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2020 оны 7 дугаар сарын 27-ноос гүйцэтгэж, зорчих хөдөлгөөнийг 9 дүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдан нээсэн.

3.3 км авто замын шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажилласан бөгөөд ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, хоёр талаараа явган зам болон бусад тохижилтын ажил хийхээр төсөвт өртөгтэй байжээ. Замын засвар, ус зайлуулах хоолой байршуулах ажил нь 2020 оны 8 дугаар сарын 27-нд дуусч замын хөдөлгөөнийг нээх байсан ч 9 дүгээр сард нээж байсан. Гэрэлтүүлэг, явган зам, тохижилтын ажлын хувьд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны дотор хүлээлгэж өгөх байсан юм. 

Гэтэл нэг жил ч хүрэхгүй Дарь-Эхийн замд эвдрэл үүссэн бөгөөд явган хүний зам байхгүй, шороо хэвээрээ, замын хажуугаарх бродур хэвээ алдаж хагарсан, гэрэлтүүлэг хангалтгүй, үндсэндээ тохижилтын ажил хагас дутуу байгаа.

Жолооч нар зам дээр үүссэн том хэмжээний хонхорыг тойрч гарахын тулд эсрэг урсгал руугаа орж, жолооч, зорчигч нарт эрсдэл үүсэхээс гадна замын түгжрэлд нөлөөлж байгаа тул иргэд ихээхэн бухимдалтай байна. 

2020 оны 9 дүгээр сарын 5-нд ашиглалтанд оруулж, замын хөдөлгөөнийг нээсэн байдал

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *