БШУЯ: Хуурамч дипломтой болох нь тогтоогдсон багш нарыг өнөөдөр зарлана
Өнгөрөгч долоо хоногт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын ажиллагсдын дунд хийсэн шалгалтаар 35 мянган багшаас 800 орчим нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон талаар мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр 11:00 цагт багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр болжээ.